
Шөнө хүйтрэлгүй, дулаахан байх нь таван хувиар илүү цагаар унтахад хүргэсэн гэж “Lancet”-ийн цаг уур, эрүүл мэндийн судалгааны сүүлийн хэвлэлд дурджээ. Нойрны хэм алдагдал түүхэн дэх хамгийн халуун жил буюу 2023 онд дээд цэгтээ хүрч, зургаан хувиар өссөн байна. Дэлхийн 122 шинжээчийн гаргасан "Lancet Countdown" компанийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх найм дахь удаагийн тайланд өндөр температур, ган гачиг, аадар бороо зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд улам бүр сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. 2023 онд дэлхийн хэмжээнд өндөр температурын улмаас 512 тэрбум боломжит ажлын цаг алдагдсан байна. 65-аас дээш насны хүмүүсийн халууны улмаас нас барах нь түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрч, 1990-ээд оныхоос 167 хувиар өсжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн Жереми Фаррар "Энэ бол зөвхөн цаг агаарын эрс тэс үзэгдлийн тухай биш. Энэ бол долоо хоног бүр, жилийн сар бүр, бидний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө юм. Олон газарт шөнийн температур өдрийн температураас илүү хурдан нэмэгдэж, дуларч байна. Шөнийн цагаар хэт халах нь нойронд нөлөөлөхийн зэрэгцээ биеийн сэргэх чадварыг бууруулж, ялангуяа зүрх, амьсгалын замын өвчтэй хүмүүсийн халууны улмаас нас барах тохиолдлыг нэмэгдүүлнэ” гэжээ. Судалгаагаар шөнийн өндөр температурын нойронд үзүүлэх нөлөөг тооцоолохын тулд нойрны хяналт, температурын өгөгдлийг ашигласан байна. Нойр алдалтын хамгийн их өсөлт Ойрхи Дорнод болон Сахарын цөлөөс өмнөх Африкт гарсан байна. Агааржуулагчийн хэрэглээний эрчим хүчний хэрэгцээ 2050 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу