
Хятадын төмрийн хүдэр болон далайн нүүрсний импортын хэмжээ багасаж, нэгдүгээр сард импортлосон нүүрсний хэмжээ олон сарын хамгийн доод түвшиндээ хүртэл буурчээ. Дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том худалдан авагч Хятад улс нэгдүгээр сард гангийн гол түүхий эд болох коксжих нүүрсийг 99.5 сая тонныг импортлох төлөвтэй байна гэж түүхий эдийн шинжээч “Kpler” онцолсон байна. Энэ нь арванхоёрдугаар сарын гаалийн албан ёсны 112.5 сая тонноос доогуур үзүүлэлт бөгөөд зургаадугаар сарын 97.61 сая тонноос хойших хамгийн бага үзүүлэлт болох юм.
Сар шинийн баяр долоо хоног үргэлжилдэг тул энэ жил энэ сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр таарч байгаа тул зарим ачаа хоёрдугаар сар болж шилжиж магадгүй байгаа юм. Хятадын бүх төрлийн нүүрсний импорт Kpler-ийн тооцоолсноор нэгдүгээр сард 27.97 сая тонн байсан нь арванхоёрдугаар сарын 37.59 сая тонноос 26 хувиар буурсан байна.
Гаалийн мэдээллээр арванхоёрдугаар сард 52.35 сая тонн нүүрс импортлосон боловч үүнд Монгол, Орос зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас хуурай замаар орж ирсэн нүүрс дийлэнх хувийг эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд нүүрсний импорт өвлийн эрэлтийн оргил үе өнгөрөхөд буурч байсан ч энэ оны нэгдүгээр сарын бууралт нь 2024 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн 9, 2023 оны 10.9 хувиас хавьгүй их байна. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч Хятад улсын дотоодын нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр импорт нь буурч магадгүй юм. Нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтэлсэн албан ёсны мэдээллээр арванхоёрдугаар сард нүүрсний олборлолт 439 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн бол жилийн олборлолт 1.3 хувиар нэмэгдэж 4.76 тэрбум тонн болжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу