Эрчим хүчний нүүрсний жишиг үнэ тонн нь 125 ам.долларт хүрчээ

Хуваалцах:
Эрчим хүчний нүүрсний жишиг үнэ тонн нь 125 ам.долларт хүрчээ

Азийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ мягмар гарагт хоёр жилийн дээд түвшинд хүрчээ. Цахилгаан станцууд өвлийг угтан түлшний нөөцөө бүрдүүлж байгаа нь БНХАУаас Индонез хүртэлх нийлүүлэлтийн доголдол болон өндөр эрэлтээс үүдэн аль хэдийн дарамтад орсон зах зээлийг улам хумьж байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ буурна гэж тооцоолж байсан. Гэсэн ч Ираны дайны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, эрчим хүчний салбарын нүүрсний хамаарал нэмэгдсэнээр хэрэглээ 1.2 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрнэ хэмээн төсөөллөө шинэчилжээ. Түүнчлэн “Morgan Stanley”-ийн шинжээчид Ойрх Дорнодоос үүдэлтэй эрчим хүчний хямрал нь дулааны нүүрсний урт хугацааны эрэлтийн төлөвийг тогтвортой болгосныг онцолсон.

Тиймээс Азийн жишиг болох "Newcastle" нүүрсний фьючерс үнийн урт хугацааны төсөөллөө 4 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 125 ам.долларт хүргэсэн байна. “Newcastle”- ийн нүүрсний фьючерс үнэ энэ онд 40 гаруй хувиар өссөн. Мягмар гарагт 2024 оны наймдугаар сараас хойших дээд түвшинд хаагджээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих