
Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүс нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, зургаан хүн түлэгдэж, 1,500 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байгааг тус улсын гамшигтай тэмцэх албанаас мэдээлжээ. Энэхүү гал түймэр баасан гарагт нийслэл Сөүл хотоос зүүн өмнө зүгт 250 км зайтай оршдог Санчон дүүргээс эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 3,268 гектар газар буюу 4,600 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газар түймэрт шатсан байна. Онцгой байдлын албаныхан галыг хяналтдаа авахыг хичээж байгаа ч хүчтэй салхи, хуурай уур амьсгал түймэр унтраах ажлыг хүндрүүлж байгаа аж. Гэхдээ түймрийн 50-70 хувийг хяналтдаа оруулжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан-мок түймэрт өртсөн бүс нутгуудад 2.6 тэрбум вон (177.4 сая ам.доллар) тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Ирэх өдрүүдэд хуурайшилт, хүчтэй салхи үргэлжлэх төлөвтэй байгаа тул албаныхан түймрийг бүрэн унтраахаар яаралтай арга хэмжээ авч байгаа аж.






1 өдрийн өмнө

2 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу