
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд дэлхийн шинэ үеийг бүтээх ажээ. Тэднийг "Generation Beta" гэж нэрлэнэ. Бидний мэдэх “Альфа” үеийнхэн 2010-2024 онд хамаарах ажээ.
Австралийн чиг хандлага, хүн ам зүйн шинжилгээний компани "McCrindle"-ийн мэдээлснээр, Бета буюу товчоор олон улсад "Gen Бета" гэгдэх үе нь 2025-2039 онд хамаарах "шинэ үе" юм.
Эдгээр нь залуу мянганы болон түүнээс дээш насны хоёр генийн хүүхдүүд байх бөгөөд 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16 хувийг эзлэх төлөвтэй байгаа аж. Тэдний ихэнх нь ХХІІ дугаар зууны нүүрийг үзэх хувьтай.
Тэд Ковидын тухай огтхон ч мэдэхгүй, зөвхөн эцэг, эхээсээ болон мэдээллийн хэрэгслээс энэ талаар ойлголт авна. Тэд мөн Альфа үеийнхэнтэй зэрэгцэн технологийн интеграцчлалын эрин үед өсөх болно. Бета үеийн хувьд технологийн хувьсал энгийн зүйл мэт санагдаж магадгүй. Альфа үеийнхэн ухаалаг технологи, хиймэл оюун ухааны хөгжил дэвшлийг мэдэрч байгаа ч Бета үе боловсрол, ажлын байрнаас эхлээд эрүүл мэнд, зугаа цэнгэл хүртэл өдөр тутмын амьдралд хиймэл оюун ухаан, автоматжуулалт бүрэн шингэсэн эринд амьдрах болно.
Үеүд :
-Чимээгүй үеийнхэн:1928-1945 онд төрсөн хүмүүс
-Baby Boomers: 1946-1964 онд төрсөн Дэлхийн II дайны дараах төрөлт огцом нэмэгдсэн үеийнхэн
-Gen X: 1965-1979 онд төрсөн, бага үеийнхний нэг (мөн Baby Bust буюу дунд үеийнхэн гэж нэрлэдэг).
-Миллиниал: 1980-1994 онд төрсөн, шинэ мянганы насанд хүрсэн анхны үе.
-Gen Z: 1995-2009 онд төрсөн, Phonе-ийн эрин үед өсөж торнисон iGeneration гэж нэрлэх нь бий.
-Альфа үеийнхэн: 2010-2024 онд төрөгсөд. Тэд технологийн өндөр хөгжлийг мэдэрсэн.
-Бета: 2025-2039 онд төрсөн, хиймэл оюун ухааны хөгжингүй ертөнцөд өсөх болно.
Бета үеийн хүүхдүүд бие даасан тээвэр, өмсөж болохуйц эрүүл мэндийн технологи, өдөр тутмын амьдралын хэвшмэл виртуал орчинг хамгийн түрүүнд мэдрэх болно. АІ алгоритмууд нь тэдний суралцах, худалдан авалт хийх, нийгмийн харилцаа холбоог зохицуулах гол хөшүүрэг байх аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу