Визний хураамж 20 дахин нэмэгдүүлэх журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ

Хуваалцах:
Визний хураамж 20 дахин нэмэгдүүлэх журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ

Япон улс оршин суух зөвшөөрлийн хураамжийг эрс нэмэгдүүлэхээр зэхэж буйтай холбогдуулан даваа гарагт Токио дахь цагаачлалын алба гадаадын иргэдээр дүүрч, зарим өргөдөл гаргагчид долоон цагаас илүү хугацаагаар дараалалд зогссон байна. Шинэ хураамж 10-р сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.

Хамгийн их өсөлт нь байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөлд хамаарах бөгөөд хураамж нь 10,000 иенээс 200,000 иен (1,268 ам.доллар) болж нэмэгдэх юм. Мөн оршин суух зөвшөөрлийн төрлийг өөрчлөх эсвэл сунгахтай холбоотой хураамж ч нэмэгдэж, зөвшөөрлийн хугацаанаас хамааран одоогийн 6,000 иенээс 75,000 иен хүртэл өсөх ажээ.

Японы цагаачлалын хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Засгийн газар уг нэмэгдлийг наймдугаар сард баталсан байна. Албаныхны мэдээлснээр, хураамжийг нэмэгдүүлж буй нь тус улс дахь гадаадын иргэдийн тоо өсөж буйтай холбоотой үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилготой ажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Mainichi" сониноос явуулсан санал асуулгаар, гадаадын иргэдэд тавих хязгаарлалтыг чангатгах тухай Санаэ Такаичигийн санаачилгыг судалгаанд оролцогчдын 71 хувь нь дэмжиж, харин 10 хувь нь эсэргүүцсэн дүн гарчээ.

https://www.independent.co.uk/asia/japan/japan-foreign-residents-application-fee-tokyo-b3058032.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих