Истанбулд тавдугаар сарын 15-нд болох Украин, Оросын төлөөлөгчдийн шууд хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг байлцуулах саналыг зөв гэж үзэж байгаагаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский илэрхийлжээ.
"Мэдээж, Туркт болох энэ уулзалтад Ерөнхийлөгч Трамп бидэнтэй хамт байхыг украинчууд бүгд хүсэж байна. Энэ бол зөв санаа. Бид их зүйлийг өөрчилж чадна" гэж Зеленский даваа гаргийн орой “Telegram” сувагт бичсэн байна.
“Урьдчилан болзолгүйгээр гал зогсоох”, Оросын Ерөнхийлөгч Путинтэй нүүр тулан хэлэлцээ хийх тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг өмнө нь дэмжсэн гэдгээ тэрбээр дурдлаа. "Уулзахад бэлэн гэдгээ би ил тод хэлсэн. Би Туркт очно. Оросууд энэ уулзалтад оролцоно гэж найдаж байна" хэмээн Украины удирдагч онцлоод Украин "өөрийн талаас гал зогсооход бэлэн байна" гэжээ.
Оросын Ерөнхийлөгч Путин урьдчилан нөхцөл болзол тавихгүйгээр тавдугаар сарын 15-нд Истанбул хотод шууд хэлэлцээ хийх саналыг Украины талд тавьсан билээ. Гэхдээ тэрбээр 30 хоногийн хугацаатай гал зогсоох тухай Европын орнууд болон АНУ-ын уриалгад хариу өгөөгүй юм. Путинтэй Истанбулд шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ Зеленский илэрхийлсэн. "Би пүрэв гарагт Туркт Путинийг биечлэн хүлээх болно. Энэ удаа оросууд ирж чадахгүй гэсэн шалтгаан хайхгүй байх гэж найдаж байна" хэмээн тэрбээр өмнө нь мэдэгджээ. Харин Кремль энэ мэдэгдэлд хариу өгөөгүй юм. Харин Трамп мэдэгдэхдээ, хэлэлцээ болох өдөр Истанбулд биечлэн очиж магадгүй гэдгээ дурджээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
TSO 2025-05-15 14:01:07
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. [email protected] Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал [email protected] хаягаар холбогдоно уу.
TSO 2025-05-15 14:01:05

Зочин 2025-05-13 23:11:06
Эхлээд гэрээгээ ярьж хэлэлцэж бэлтгэх ёстой биздээ. Шууд Ерөнхийлөгч нар нь очоод гэрээ хийчихгүй байлгүй дээ.