Трамп Ким Жөн Унтай уулзаж магадгүй

Хуваалцах:
Трамп Ким Жөн Унтай уулзаж магадгүй

Дональд Трамп удахгүй Азид хийх айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэж мэдэгджээ. Ингэснээр Вашингтон хаалттай дэглэмтэй тус улстай харилцаагаа сэргээхээр дахин нэг алхам хийх эсэх талаарх таамгийг нэмэгдүүлэв. Даваа гарагт сэтгүүлчид түүнээс айлчлалынхаа үеэр Кимтэй уулзах эсэхийг асуухад “Магадгүй л юм. Уулзвал сонирхолтой байх болно” гэжээ.

Д.Трамп сүүлийн хэдэн долоо хоног Кимтэй дахин уулзах боломжийн талаар ярьж, уулзалтыг энэ онд багтаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэд Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гурван удаа уулзсан боловч дипломат харилцаанд томоохон ахиц гараагүй.

 Гэсэн ч тэрээр Ким Жөн Унтай найрсаг харилцаатай гэдгээ удаа, дараа онцолж байсан. Даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Би түүнтэй сайн ойлголцдог” хэмээн онцолжээ. Д.Трамп ирэх сард Азид айлчилж, БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих