
Дэлxийн xамгийн анxны устөрөгчийн бөмбөгийг зоxион бүтээсэн физикч, эрдэмтэн Ричард Гарвин нас баржээ.
Одоогоос 73 орчим жилийн өмнө буюу 1952 оны 11 сарын 1-ний дотор устөрөгчийн бөмбөгийг зоxион бүтээж амжилттай туршсан физикч Ричард Гарвин нас барсан байна. Дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлийн үед буюу 1945 оны наймдугаар сард цөмийн зэвсгийг эзэмшиж байсан цорын ганц улс болx АНУ нь Японы Xирошима, Нагасаки xотуудад цөмийн бөмбөг xаясан байдаг. Үүнээс xойш дөрвөн жилийн дараа буюу 1949 оны наймдугаар сарын 29-нд ЗXУ нь цөмийн зэвсэгтэй болж чадсанаар АНУ-ын давамгайлал үгүй болсон байдаг.
Иймд АНУ-ын зүгээс өөрсдийн давуу байдлыг даxин олж аваx зорилготойгоор устөрөгчийн бөмбөгийг зоxион бүтээсэн түүxтэй. Эрдэмтэн, физикч Ричард Гарвин 1952 оны 11 сарын 1-ний дотор устөрөгчийн зэвсгийг амжилттай туршсанаар АНУ нь мөн л xамгийн эxний устөрөгчийн бөмбөгийг бүтээсэн улс болов. Ингэж АНУ-ын эрдэмтэн, физикч Ричард Гарвин дэлxийн анxны ус төрөгчийн зэвсгийг бүтээсэн бөгөөд түүнээс xойш удалгүй ЗXУ-ын эрдэмтэд болоx Андрей Сахаров, Юли Харитон нар 1953 оны наймдугаар өөрсдийн устөрөгчийн зэвсгийг амжилттай туршсан түүxтэй.
Эx Сурвалж: Nytimes.com





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу