Gen Z үеийнхэний ажлаас халагдаж буй үндсэн шалтгаан юу вэ

Хуваалцах:
Gen Z үеийнхэний ажлаас халагдаж буй үндсэн шалтгаан юу вэ

     Gen Z (1997-2012 оны хооронд төрсөн) ажиллах хүч рүү орж байна. Боловсрол, ажил мэргэжлийн зөвлөх платформ “Intelligent”-ийн тайланд дурдсанаар Z Gen ажилтнуудтай тулгарч буй бэрхшээлүүд  ажил олгогчдыг ажилд авахдаа тавьж буй шаардлага, стратегиа эргэн харахад хүргэж байна. 1,000 орчим ажилд авах менежерүүдийн дунд явуулсан судалгаагаар зургаан ажил олгогч тутмын нэг нь Z үеийнхэн ажилчдыг ажилд авахдаа эргэлздэг нь Z үеийнхэн  амархан гомддогтой холбоотой аж.

Судалгааны үр дүн

Есдүгээр сард “Intelligent.com” сайтаас нийтэлсэн судалгаагаар ажил олгогчдын 60 хувь нь ажилд орсноос хойш хэдэн сарын дотор Z үеийн ажилчдаа чөлөөлсөн болохыг харуулжээ. Эдгээр цуцлалтын цаад шалтгаанууд нь ажлын байрны хүлээлт болон үе дамжсан үнэт зүйлсийн хоорондын нарийн төвөгтэй динамик байгаа юм.

Gen Z ажилчдыг яагаад ажлаас нь чөлөөлж байна вэ

Ажил олгогчид Z үеийнхнийг ажлаас нь эрт халах хэд хэдэн шалтгааныг дурдаж байна. Үүнд,  урам зориг дутмаг, харилцааны ур чадвар муу, мэргэжлийн бус зан авир зэрэг нь жагсаалтыг тэргүүлж байна.

Ажил олгогчдын бараг тал хувь нь эдгээр залуу ажилчдын  санаачилгагүй байдалтай тэмцдэг хэмээсэн бол 46 хувь нь мэргэжлийн ур чадварын асуудалтай тулгардаг. Тавны нэгээс илүү нь (21%) коллеж төгсөгчид ихэвчлэн ажлын ачааллаа зохицуулж чаддаггүй, 20 орчим хувь нь ажилдаа хоцордог гэж мэдэгджээ.Түүнчлэн  харилцааны ур чадвар муу (39%), санал хүсэлтийг хүлээн авах чадвар сул (38%), асуудал шийдвэрлэх чадвар хангалтгүй (34%) зэрэг нь ажлаас халагдах шалтгаануудын дунд гол байр суурь эзэлж байна. Бусад нөлөөлсөн хүчин зүйлд нь ажлын байрны зохисгүй хувцаслалт мөн багтаж байна.

Өндөр хүлээлт, үл ойлголцол

Бид Z үеийн ажилчдад өндөр хүлээлттэй байдаг ч  бодит байдал дээр хүлээлтэд хүрдэггүй талаар менежерүүд онцолжээ.

Z генийн ажиллах хүчинд үзүүлэх нөлөө

Эдгээр сорилтуудыг үл харгалзан Z Gen нь ажиллах хүчний ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэхээр байна. “Glassdoor”-ийн хийсэн дүн шинжилгээгээр энэ жил "Gene Z" “Baby Boomers”-ийг гүйцэж, бүтэн цагийн ажиллах хүчний хамгийн том хүн ам зүйн үзүүлэлт болно гэж таамаглаж байсан.

Ажлын байрны дөрөвний нэг

2025 он гэхэд Z үеийнхэн дэлхийн нийт ажиллах хүчний дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлнэ гэж Дэлхийн эдийн засгийн форум мэдээлжээ.

https://www.msn.com/en-xl/news/other/why-gen-z-employees-are-being-fired-early/ss-AA1wexvn?ocid=hpmsn&cvid=5afa90177e3a4683aaec4c55f5d54942&ei=13#image=20


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих