WSJ: Израиль, Ираны харилцаа хурцадсантай холбоотойгоор “Сибирийн хүч-2” хоолойн хэлэлцээ сэргэж магадгүй

Хуваалцах:
WSJ: Израиль, Ираны харилцаа хурцадсантай холбоотойгоор “Сибирийн хүч-2” хоолойн хэлэлцээ сэргэж магадгүй

ОХУ эрчим хүчний хэт хамааралтай болохоос болгоомжилдог Хятад улс хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойн асуудлаарх хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаа тухай "The Wall Street Journal" сонинд бичжээ.  

Уг хоолойг барих ажил үнийн болон өмчлөлийн маргаанаас үүдэн зогсонги байдалд орсон юм. Харин Израиль, Ираны хооронд дэгдсэн дайн нь Ойрх Дорнодоос газрын тос, хий нийлүүлэх нь хэр найдвартай вэ гэдэгт эргэлзэхэд хүргээд байгаа аж. 

Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг "Rystad Energy" компанийн мэдээлэлд дурдсанаар, Хятад улс импортын шингэрүүлсэн хийн 30 орчим хувийг Ормузын хоолойгоор дамжуулан Катар ба АНЭУ-аас авдаг ажээ. Нөхцөл байдал тогтворгүй, урьдчилан таамаглахын аргагүй байгаа учраас хуурай газраар тавьсан хоолойгоор хий авах нь геополитикийн хувьд давуу талтай хэмээн Хятадын удирдлага үзэж байгаа нь Орост ашигтай гэдгийг Хятад-Оросын харилцааны асуудлаар мэргэшсэн шинжээч Александр Габуев ярьжээ.

  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих