
АНУ-ын эрдэмтэд хүний арьсны эсээс гаргаж авсан ДНХ-г ашиглан анх удаа хүний үр хөврөл бий болгожээ. Энэхүү технологи нь хүний биеийн үндсэндээ бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох боломжийг олгож байгаа тул насжилтаас эсвэл өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.
Энэ аргыг ашигласнаар мөн ижил хүйстэн хосууд өөрсөдтэй нь генийн хувьд холбоотой хүүхэдтэй болох боломж нээгдэх гэнэ. Гэхдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвүүд уг технологийг ашиглаж эхлэхийн өмнө нэлээд боловсруулах шаардлагатай бөгөөд үүнд дор хаяж 10 жил шаардагдаж магадгүй байна. Орегоны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачдын багийн арьсны эсээс эсийн цөмийг авсны дараа нь тухайн цөмийг бүх генийн зааврыг нь устгасан донорын өндгөн эс дотор байрлуулдаг шинэ арга боловсруулаад байгаа юм. Гэхдээ эрдэмтдийн гарган авсан өндгөн эс нь 46 хромосом буюу 23 хос хромосом агуулж байгаа тул одоогоор үр тогтоход бэлэн биш байна.
Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид 82 ширхэг өндгөн эсийг амжилттай бүтээж, дараа нь тэдгээрийг үр тогтооход ашиглажээ. Өндгөн эсүүдийн 9 хувь нь үр хөврөлийн хөгжлийн эхний шатанд хүрсэн боловч нэг ч эс нь зургаан өдрийн хөгжлийн үеэс цааш хөгжиж чадаагүй байна.
Одоогоор эрдэмтдийн бий болгосон өндгөн эс нь ямар хромосомуудаа устгахыг замбараагүй таамгаар сонгож байгаа тул энэ аргыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
https://www.bbc.com/news/articles/c4g2vyee0zlo





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу