
Хиймэл оюун ухаан нь ажлын байрыг өөрчлөн шинэчилж байна. Гэрийн даалгаварт туслахаас эхлээд хиймэл оюун ухаан бүхий "найзууд"-тайгаа чатлах хүртэл ChatGPT нь олон давуу талтай. “Pew Research Center”-ийн 2024 оны судалгаагаар АНУ-ын 13-17 насны өсвөр насныхны 26 хувь нь хичээлдээ ChatGPT ашигласан гэж хариулсан нь өмнөх жилийнхээс хоёр дахин их байна. Чатботын талаарх мэдлэг 2023 онд 67 хувь байсан бол 2024 онд 79 хувь болж өссөн байна. Есдүгээр сард Холбооны Худалдааны Комисс “OpenAI”, “Alphabet”, “Meta” зэрэг долоон компани хиймэл оюун ухаантай чатботууд нь хүүхэд, өсвөр насныханд хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлах үүрэг өгсөн байна.
AI чатбот ашигладаг хүүхдүүдийн эрсдэл
Зарим шинжээч хиймэл оюун ухаан нь өсвөр үеийнхний сэтгэн бодох, сурахад сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолж байна. Судалгааг удирдсан судлаач Наталья Космина
“Ялангуяа хүүхдүүд AI чатбот ашиглах нь танин мэдэхүйн болон хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Эдгээр эрсдлийг бууруулахад туслахын тулд аливаа ажлыг гүйцэтгэхийн тулд хиймэл оюун ухааны хэрэгсэлд найдахаасаа өмнө хүн бүр, ялангуяа залуучуудад ур чадвар, мэдлэгтэй байх нь маш чухал" гэдгийг онцолжээ. Денверийн их сургуулийн профессор, хүүхдийн сэтгэл судлалын мэргэжилтэн Пилёнг Ким “Бага насны хүүхдүүдийн хувьд ... хиймэл хиймэл оюун ухааныг ашиглахыг хязгаарлах нь маш чухал. Учир нь, тэдэнд шүүмжлэлтэй, бие даан бодох боломж үнэхээр хэрэгтэй байна. Бид зөвхөн хиймэл оюун ухаан төдийгүй компьютерийн мэдлэгийг бүхэлд нь заах хэрэгтэй" гэжээ.
AI эрин үеийн хүүхдүүдийг хамгаалах
Өнөөдөр хиймэл оюун ухааны үеийнхэн эдгээр хэрэгслийг ашиглах боломжтой болж өсөж,торниж байгаа бөгөөд "Удаан хугацаагаар ашиглахад юу тохиолдох вэ гэдгийг одоогоор мэдэхэд эрт байна” гэдгийг судлаачид онцолжээ. Судлаачид эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ нээлттэй харилцаж, тэдний ашигладаг хиймэл оюун ухааны хэрэглүүр, тэр дундаа LLM-д юу бичиж байгааг хянах хэрэгтэйг зөвлөжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу