ЕХ-оос битүүлжилсэн ОХУ-ын хөрөнгийг Украинд зориулан ашиглаж магадгүй

Хуваалцах:
ЕХ-оос битүүлжилсэн ОХУ-ын хөрөнгийг Украинд зориулан ашиглаж магадгүй

ЕХ-ны удирдагчид Украины эдийн засаг, цэрэг армид ойрын хоёр жилийн хугацаанд олон тэрбум ам.долларын санхүүжилт олгох төлөвлөгөөг зарласан. Уг багцыг одоогоор бэлэн мөнгө зээлэх замаар санхүүжүүлж байгаа бөгөөд тус холбооны битүүмжилсэн Оросын олон тэрбум ам.долларын хөрөнгийг ашиглахгүй байгаа аж.

АНУ зарим талаараа санхүүжилтээ танаж байгаатай холбоотойгоор Украин ирэх хоёр жилийн хугацаанд 160 тэрбум ам.доллар буюу 137 тэрбум еврогийн санхүүжилтийн зөрүү гарна гэж ОУВС-гийн урьдчилсан мэдээнд дурджээ.  ЕХ-ны Зөвлөлийн дарга Антонио Коста  "Энэ санхүүжилт нь Украины санхүүгийн яаралтай хэрэгцээг хангах болно. Орос нөхөн төлбөрөө төлсний дараа л Украин энэ зээлээ төлнө" гэж мэдэгджээ.

Тэрбээр Оросын хөрөнгийг хэрхэн ашиглахыг судлах үүрэг өгсөн бөгөөд царцаасан хөрөнгийг зээлээ ашиглах эрхтэй гэдгийг онцолжээ. Тус холбоо Оросын битүүмжилсэн 210 тэрбум евро буюу 246 тэрбум ам.долларын хөрөнгийг эзэмшиж байна. Хамгийн гол нь Орос Европын холбоог өмчийг нь хууль бусаар өөрчилсөн гэж үзэх байгаа юм.

https://edition.cnn.com/2025/12/18/europe/eu-ukraine-russia-funding-deal-hnk-intl


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих