
Өдөрт гурваас дээш цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг залуучууд эдгээр платформ дээр бага цаг зарцуулдаг хүмүүстэй харьцуулахад сэтгэлийн хямрал, түгшүүр, стресстэх магадлал өндөр байдаг аж. Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгааг Сингапурын 15-35 насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх зорилгоор 2022 онд эхлүүлсэн байна.
Ерөнхийдөө Сингапурын залуучуудын гуравны нэг орчим нь (30.6 хувь) сэтгэл гутрал, түгшүүр, стрессийн хүнд эсвэл маш хүнд шинж тэмдэгтэй байжээ. Судалгааг Эрүүл мэндийн яам (ЭМЯ), IMH-ийн дэргэдэх Залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн төв, Сингапурын Үндэсний их сургуулийн Сав Сви Хокийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран хийжээ. Сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан судалгааг гадаадад хийж байсан ч олон нийтийн цахим платформын хэт их хэрэглээ болон сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгийн шинж тэмдгүүдийн хоорондын хамаарлыг анх удаа олж илрүүлсэн гэж IMH-ийн судлаачид үзжээ.
IMH-ийн эрүүл мэндийн зөвлөлийн дарга, судалгааны ерөнхий судлаач, дэд профессор Свапна Верма өнөөгийн залуучууд өмнөх үеийнхэн тулгарч байгаагүй "өвөрмөц асуудлуудтай" тэмцэж байна. "Жишээлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэднийг байнга харьцуулж, биеийн дүр төрхтэй холбоотой санаа зовнилыг улам хурцатгадаг" гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу