Дональд Трампын 75 улсад “Ногоон карт” олгохыг царцаасан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд ханджээ

Хуваалцах:
Дональд Трампын 75 улсад “Ногоон карт” олгохыг царцаасан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд ханджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 75 улсад “Ногоон карт” олгохыг царцаасан шийдвэр шүүхэд маргаан дагуулж байна. Тэрбээр тодорхой улсуудад цагаачлалын виз олголт түр зогсоохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн хууль, цагаачлал болон Иргэний харьяатын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж Нью-Йоркийн дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд онцолжээ.

Үүнээс гадна хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд хуулиар адилхан хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж тодотгосон байна. Одоогийн АНУ-ын засаг захиргаа  хууль ёсны үндэслэлгүйгээр дэлхийн улс орнуудын бараг тал хувийн хууль ёсны цагаачлах эрхийг хаахаар оролдож байна гэж нэхэмжлэлийг ахалж буй Католик хууль ёсны цагаачдын  сүлжээ Төрийн бус байгууллагын тэргүүн онцолсон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих