BTS-ийн тоглолт БНСУ-ын эдийн засагт 266,3 тэрбум воны орлого оруулна

Хуваалцах:
BTS-ийн тоглолт БНСУ-ын эдийн засагт 266,3 тэрбум воны орлого оруулна

Алдарт BTS хамтлагийн 4 жилийн дараах эргэн ирэлт эдийн засгийн маш их нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Тэдний эргэн ирэлт маргааш Сөүл хотод болох тоглолтоор эхлэх юм. "Netflix" платформ тоглолтыг дэлхийн 190 оронд шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Сөүл хотын захиргаа маргааш хотоо салют, гоо чимэглэлтэй урлагийн нэгэн цогц тайз болгон хувиргахаар төлөвлөж байгаа аж.

Энэ тоглолт Ази тив, бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө авчрах болно. Тиймээ, энэ бол BTSnomics. BTS-ийн тоглолтыг Тейлор Свифтын аялан тоглолттой харьцуулан үзэх хүн олон байна. "Bloomberg"-ийн мэдээлснээр аялал жуулчлалын зардал, зочид буудал, хоол унд, бэлэг дурсгал гээд BTS хамтлагийн 4 жилийн дараах эргэн ирэлтээр эргэлдэх мөнгө 177 сая ам.доллар (266,3 тэрбум вон) байх гэнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих