Путин энэ жил дайнд 200 тэрбум ам.доллар зарцуулжээ

Хуваалцах:
Путин энэ жил дайнд 200 тэрбум ам.доллар зарцуулжээ

Владимир Путин төсөвт тусгагдсан зардлын дүн дээр бараг 60 тэрбум ам.доллар нэмж хуваарилснаар Оросын цэргийн зардал энэ онд түүхэн дээд түвшинд хүрэхээр байна. АНУ-тай Аляскад хийсэн хэлэлцээгээр мөргөлдөөнийг зогсоох хүлээн зөвшөөрөхүйц тохиролцоонд хүрэх боломжгүй гэж үзсэнийхээ дараа ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр Украины дайны асуудлаарх бодлогодоо эрс өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Засгийн газрын үйл ажиллагаанд ойр хоёр эх сурвалжийн мэдээлснээр батлан ​​хамгаалахын зардал энэ оны эцэс гэхэд 17 их наяд рубль буюу 199 тэрбум долларт дөхөх төлөвтэй байна. Энэ нь Засгийн газраас өмнө нь зарласан төлөвлөгөөт дүнгээс даруй 40 орчим хувиар өндөр үзүүлэлт юм.

Энэ нь Путиний Украинтай хийх дайн цаашид улам ширүүсэх төлөвтэй байгаагийн хамгийн сүүлийн дохио юм. Москва аль хэдийн пуужин, дрон ашиглан довтлох ажиллагаагаа эрчимжүүлж, эрчим хүчний байгууламж, тээвэр, эмнэлэг болон бусад иргэний дэд бүтцэд цохилт өгч байна.

2026 оны төсвийн төлөвлөгөөг батлахаас өмнө Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Аляска мужийн Анкориж хотод уулзсан байна. Энэхүү уулзалтын дараа Оросын удирдагч дараагийн жилдээ багтаан Украинтай энхийн хэлэлцээр байгуулах боломжтой гэж найдаж байсан бөгөөд ингэснээр цэргийн зардлыг эрс нэмэгдүүлэх шаардлага буурна гэж үзэж байсан хэмээн уг асуудлын талаар мэдээлэлтэй эх сурвалж ярьжээ.

Гэвч нэгдүгээр сар гэхэд Кремль Украинтай хэлэлцээр хийх боломжгүй болж, ОХУ-ын Засгийн газар оны эхнээс батлан ​​хамгаалахын салбарт урьдчилгаа төлбөр олгох ажлыг эрчимжүүлж, дайнтай холбоотой бусад зардлыг нэмэгдүүлж эхэлжээ. Энэ нь 2026 оны төсвийн алдагдлын таамаглалыг анх тооцоолж байсан 3.8 их наяд рублээс 7 их наяд рубль давсан хэмжээнд хүргэхэд нөлөөлсөн байна. ОХУ энэ зунаас хойш Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байна.

Сүүлийн долоо хоногуудад тус улсын зэвсэгт хүчин Киев зэрэг хотуудад энгийн иргэдийн байгууламжуудыг удаа дараа харваж, мөн нийслэлийн гүүрнүүд рүү дроноор цохилт өгөхийг оролдож байна. Үүний зэрэгцээ Хар тэнгисийн боомтуудын ойролцоох хөлөг онгоцууд руу хийх халдлага бараг өдөр тутмын үзэгдэл болж байгаа бол нөгөө талаас Украин ч мөн өөрийн зүгээс хийх цохилтоо эрчимжүүлээд байна.

https://www.yahoo.com/news/world/articles/putin-spending-record-200-billion-132419652.html\


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих