
Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллага "Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр дунд ангийн сурагч шороонд дарагдаж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд хогийн цэг дээр тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна" гэв.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








