Жеффри Эпштейн шившигт хэргүүдтэй холбоотой баримтаар үзэсгэлэн гаргажээ

Хуваалцах:
Жеффри Эпштейн шившигт хэргүүдтэй холбоотой баримтаар үзэсгэлэн гаргажээ

Манхэттэний шоронгоос нэг милийн зайд Рийд гудамжны 101 тоотод байрлах Трибекагийн даруухан галлерейг сексийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейн шившигт олон хэргийн биет архив болгон хувиргаад байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас хэвлүүлсэн 3.5 сая гаруй хуудас хууль сахиулах баримт бичгийг нэг өрөөний ханыг шалнаас тааз хүртэл эгнүүлэн 3437 боть хэвлэж, хавтаслаж, давхарласан байна. “Дональд Трамп ба Жеффри Эпштейн нарын дурсгалын уншлагын танхим” нэртэй уг үзэсгэлэнг ил тод байдал, авлигын эсрэг санаачилгад анхаарлаа хандуулдаг ашгийн бус байгууллага болох Анхдагч баримтын хүрээлэнгээс зохион байгуулжээ.

Эпштейн 2017 оны долоодугаар сард секс наймааны хэргээр баривчлагдаж, сарын дараа Нью-Йорк дахь шоронд өөрийгөө дүүжилсэн. Энэхүү арга хэмжээ нь Эпштейнтэй холбоотой олон хэргийг шүүхээр хэлэлцээгүй тул тэдгээрийг ил болгох гэсэн оролдлого аж.

Хоёр долоо хоногийн өмнө нээгдсэнээс хойш тус галерейд Эпштейнтэй холбоотой хэд хэдэн гэмт хэргээс амьд үлдэгсдийг багтаасан зочдын урсгал тасрахгүй байна. Эпштейн хүчирхийлэлд өртөхдөө дөнгөж 17 настай байсан Лара Блюм МакГи өнгөрсөн долоо хоногт уншлагын танхимд зочилжээ. "Трамп-Эпштейн уншлагын танхимаас би харгис хэрцгий зүйл олсон" гэж Блюм МакГи Аль Жазирад ярьжээ. Тэрбээр

"Хэрэв 1996 онд Холбооны мөрдөх товчоонд мэдэгдэхэд АНУ-ын Засгийн газар арга хэмжээ авсан бол хэзээ ч ийм олон муу зүйл тохиолдохгүй байсан” хэмээн ярьсан байна.

Үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Гарретт хэлэхдээ "Хамгийн том зүйл бол ил тод байдал, хариуцлага. Бидний зорилго бол Конгресс болон Хууль зүйн яамыг бүрэн, бодитой ил тод болгож, эцэст нь хариуцлага хүлээлгэхийн тулд дарамт шахалт үзүүлж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх явдал юм" гэжээ. https://www.aljazeera.com/features/2026/5/24/a-paper-city-new-york-library-hosts-3-5-million-pages-of-epstein-files


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих