АНУ, Ираны дайн, Украины довтлогоотой холбоотойгоор газрын тосны үнэ өссөөр байна

Хуваалцах:
АНУ, Ираны дайн, Украины довтлогоотой холбоотойгоор газрын тосны үнэ өссөөр байна

Хар тэнгисийн орчимд Украины дроны халдлага эрчимжсэнээр ОХУ-ын далайгаар тээвэрлэх газрын тосны экспорт буурч, дөрөвдүгээр сарын эцсээс хойших доод түвшинд хүрчээ. Тодруулбал, наймдугаар сарын 16-ныг хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд газрын тосны экспорт нь өдрийн 3.58 сая баррель болсныг “Bloomberg”-ийн нэгтгэсэн хөлөг онгоцны дата харуулж байна.

Өнгөрсөн саруудад Украины арми газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон цохилтоо эрчимжүүлснээр ОХУ-ын түүхий нефтийн экспорт түр хугацаанд өсөлттэй байсан юм. Харин одоо Киев боловсруулах үйлдвэрүүдээс гадна газрын тос тээвэрлэдэг боомт, хөлөг онгоцнууд руу халдаж байгаагаас энэхүү өсөлт тасалджээ.

Олон улсын зах зээлийн хөдөлгөөнийг харвал АНУ болон Ираны дайн эцэслэгдэнэ гэсэн ахиц ажиглагдахгүй байгаагаас газрын тосны үнэ дөрөв дэх өдөртөө өсөлттэй байна. Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.3 хувиар чангарч, баррель нь 91 ам.доллар хүрлээ. Өмнөх гурван өдрийн арилжаагаар нийт 4.5 хувиар өсөөд байсан юм. Харин WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.4 хувиар өссөнөөр баррель нь 85 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих