Улс уул уурхайн бүх л томоохон төслүүд дээрээ Ц.Даваацэрэнг ажиллуулж, амжилт олж, үр шимийг нь хүртсэн атлаа насны эцэст Ичсэн хүн хүн ална гэгчээр улс төрийн хэлмэгдүүлэлтээр яллачихав уу. Тодруулбал, Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа "Совет"-д удирдлагын шийдвэр гаргах эрх нь байсан. Ялангуяа стратегийн үүсмэл орд ашиглуулах гэрээ байгуулах эрх гагцхүү Советод байжээ. Харин Гүйцэтгэх захиралд “Ачит Ихт” ХХК-тай гэрээ байгуулах эрх байгаагүй аж. Гэтэл дүрмийн сангийн талууд ОХУ, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл өмчийн эзэд “Совет” гэрээг хийгээгүйг Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд тохжээ.