
Өэнөө, маргааш буюу энэ сарын 27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Заг-Байдраг голын эхээр -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх гол орчмоор -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн,
Өдөртөө Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн,говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17...-19 градус, бусад хэсгээр -11...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.




