А.Г.Лукашенко: Монголд эхлүүлсэн албан ёсны харилцаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна

Хуваалцах:
А.Г.Лукашенко: Монголд эхлүүлсэн албан ёсны харилцаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй юм. Энэ үеэр хоёр улсын Ерөнхийлөгч харилцан санал солилцсон юм.

А.Г.Лукашенко: Монголд эхлүүлсэн албан ёсны харилцаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна  

Бид хамтын ажиллагааныхаа үндэс суурийг илүү бат бөх тавихын тулд 2-3 маш чанартай тодорхой төслүүдэд хамтарч ажиллах саналтай байна. Танай найрсаг Улаанбаатар хотод миний бие сайхан айлчилж, тухайн үед албан ёсны харилцаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр бид энэхүү айлчлалын урьтал болгож, тодорхой харилцан ашигтай хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулан тэрхүү айлчлалынхаа үргэлжлэлийг зохион байгуулж байгаад баяртай  байна. Ерөнхийлөгчийн хувиар бид Беларусь улс Монгол Улсад туйлын хэрэгцээтэй орчин үеийн шинэлэг технологи үйлдвэрлэл хангалттай байгааг ярилцсан. Тэгэхээр энэ чиглэлд бид хамтран ажиллахад бэлэн байна. Үүгээрээ ч бид хамгийн түрүүнд ярьсан хоёр, гурван  чухал төслүүдээ тодорхойлж болно гэж бодож байна. 
Та бид харилцан тохиролцсон ямар нэг асуудалд хүрвэл Беларусийн талаас тэдгээрийг цаг тухайд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд бүх үүрэг хариуцлагаа чиглүүлэн ажиллахад бэлэн байна. Хүндрэл саад бэрхшээл байсаар ч ирсэн. Байх ч болно. Магадгүй ихээхэн хүндрэлтэй байж магадгүй. Тийм учраас бид тэр бүхнийг даван туулах  учиртай.

Беларусь улсад сонирхсон ямар нэг зүйлийг өөрийн нүдээр хараад өөрийн гараар тэмтрээд дүгнэлтээ хийгээд цаашид хамтарч ажиллахад бид бэлэн. Тиймээс та өөрийн нүдээр үзээд ямар нэгэн таалагдсан, сонирхсон зүйл байвал Монгол Улсад болон таны хамтран зүтгэгчдэд манай үүд хаалга нээлттэй. Найрсаг хамт олон та бүгдийгээ эх орондоо хүлээн авахад таатай байх болно. 

У.Хүрэлсүх: Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хоёр жилийн өмнө та миний урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж, хамтын ажиллагааныхаа талаар бид илэн далангуй ярилцаж, цаашдын зорилтоо тодорхойлсон. Ийм сайхан он жил байсныг одоо энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол, Беларусь хоёр улсын төрийн тэргүүний харилцан айлчлал манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л талаар өргөжин тэлэх сонирхол та бидний дунд байгаагийн нотолгоо гэж би хэлэхийг хүсэж байна. Хоёр орны харилцаа болон бүс нутгийн, олон улсын нөхцөл байдлын талаар илэн далангүй чин сэтгэлээсээ санал бодлоо солилцож байгаад баяртай байна.

Манай хоёр орон хэд хэдэн томоохон төсөл хамтран хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт би санал нэг байна. Ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний чиглэлээр хамтарч ажиллах боломж байна. Беларусь улсын онцгой байдлын ажил байдалтай болон хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэсэн трактор, комбайны үйлдвэртэй танилцсан. Үнэхээр орчин үеийн төвшний техник тоног төхөөрөмж үйлдвэрлэснийг өөрсдийн биеэр үзэж, сонирхлоо. Трактор, комбайн манай улсын нөхцөл байдал, газар тариаланд ихээхэн тохиромжтой тул энэ талаар судалж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Мөн боловсролын болон шинжлэх ухаан, ойн салбарт хамтран ажиллах өргөн боломж  байна гэж харлаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх