
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар холбогдох албаны хүмүүсийн хамтаар аймгийн 2022 оны аудитчилагдсан төсвийг өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
Аймгийн 2022 оны төсвийн урсгал орлогыг 161,4 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр төсөвлөж, улсын төсөвт 84,0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх онд доорх томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Үүнээс гэр хорооллын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын ажлын 48,7 хувь буюу 24,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн нийт төсвийн 10,5 хувь буюу 6,6 тэрбум төгрөгийг цахимжуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон орчинг бий болгох болон ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар төсөвт тусгажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу