МОНГОЛДОО

"Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ

Хуваалцах:
"Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ

 Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.

"Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ

Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголдоо анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээлээ үзэгч түмэндээ дэлгээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж ийнхүү “Далай” хэмээн нэрийдсэн  бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн өгч, хуурай модоор сийлж хийсэн байна. Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.

"Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ

Үзэсгэлэнд мөн нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа аван уг бүтээлээ туурвижээ.

"Далны симфони" үзэсгэлэн нээгдлээ


Хуваалцах:
0Хаха
3Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх