
Энэ сарын эхээр Японы Аити мужийн Гамагори хотын 50 гаруй насны оршин суугчаас коронавирус илэрчээ. Түүнийг тухайн өдрийн маргааш нь л тусгаарлах байр руу илгээх боломжтой байсан тул эмч нар гэртээ өөрийгөө тусгаарлахыг хүссэн байна.
Гэвч тэрбээр гэрээсээ гарч таксинд сууж, зоогийн газар орж хоол идчихээд, караоке бааранд оржээ. Түүний эцэг эх нь хоёулаа коронавирусийн халдвар авсан байна. Хамаатан саднуудтайгаа ярихдаа тэрбээр “гарч вирус тараана аа” гэж хэлсэн гэжээ. Тиймээс тухайн эрийг санаатайгаар вирус тараасан хэмээн буруутгаж байгаа юм.
Одоогоор халдвар тараагч эрийн орсон баараар үйлчлүүлсэн нэг эмэгтэйгээр халдвар илрээд байна.
Бааранд орохдоо тэрбээр өөрийгөө коронавирустэй гэдгээ хэлжээ. Тиймээс ажилтнууд нь цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад хандсанаар түүнийг саатуулсан байна.
Одоогоор халдвар тараагч эрийн орсон баараар үйлчлүүлсэн нэг эмэгтэйгээс халдвар илэрсэн бөгөөд эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа аж. Цагдаагийнхан болон Японы Эрүүл мэндийн яамны ажилчид тухайн эрийн холбоо харилцаа тогтоосон хүмүүсийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Мөн түүний явсан газруудыг бүрэн ариутгажээ.
Одоогоор түүнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Японд халдвар авсан 1400 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 697 нь Даймонд Принцесс усан онгоцны зорчигчдоос илэрсэн юм. Тус улсад халдварын улмаас нийт 26 хүн нас баржээ.




