
Сонгдо эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан гэсэн мэдээлэл сошиал орчинд гараад байна. Эмнэлгийн баг 15 цагийн байдлаар шуурхай арга хэмжээ авч эмч, ажилчдаа өрөө өрөөнд нь тусгаарласан билээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнөөдөр Сонгдо эмнэлэгт уг үйл явдал болсон. Хавдартай хүн эмнэлэгт удаан хэвтэж буй уг хүний уушиг нь сүүдэртэй байсан учир том эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүд уушигны өрөвсөлтэй хүмүүсд хурдавчилсан тест, пср шинжилгээнүүд хийдэг. Уг өвчтөнийг хурдавчилсан тестээр оношлосон мөн уушигны боронхидтой 40 гаран насны хүн бас оношлуур тавиулсан юм байна. Хурдавчилсан тестээр уг хоёр хүний шинжилгээ эерэг гарсан байна.
Эмнэлэгт хэвтэж байсан өндөр настай хүний хувьд ач хүү нь хоёрдугаар сарын 23-24 хооронд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-оор ирээр явсан. Тийм учраас тест тавиулсан нь эерэг гарсан.
Нөгөө хүн тест тавиулаад эерэг гарсан. Хурдавчилсан тестээр эерэг гарсан хүнийг ПСР шинжилгээ хийж баталгаажуулна.
Сонгдо эмнэлгийг бүхэлд нь тусгаарласан биш нэг өрөөг тусгаарласан. Маргааш эдгээр хүмүүсийн ПСР шинжилгээний хариу гарна" билээ.
Тэгвэл Сонгдо эмнэлгийн хоёр сэжигтэй тохиолдол ПСР шинжилгээгээр СӨРӨГ гарчээ.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-04-15 11:09:55
Сайхан мэдээг ямар сонин бичээ вэ
Зочин 2020-04-15 02:22:15
Tengerleg ard tumen yumaa :")
Зочин 2020-04-15 02:07:44
Ashguidee