ДЭЛХИЙДОнцлох

Сэтгэл гутрал залуу үеийнхэнд илүүтэй ажиглагдах болжээ

Хуваалцах:
Сэтгэл гутрал залуу үеийнхэнд илүүтэй ажиглагдах болжээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 1990-ээс 2013 оны хооронд хүн төрөлхтний сэтгэл гутралд нэрвэгдэх байдал 54 хувиар, сэтгэл түгшилд нэрвэгдэх байдал 42 хувиар тус тус өссөн байна. Бүх судалгаа санал нэгтэйгээр сэтгэцийн эмгэг, өөрчлөлтийн тархалт нэмэгдэж байгааг батлаагүй боловч, залуу үеийнхний хувьд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байгааг баттай тогтоожээ. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсад нийт хүн амын сэтгэл гутралд өртөгсөдийн эзлэх хувь 2005 онд 6.6 хувь байснаа 2015 онд 7.3 хувь болж өссөн. Насны хувьд 12-17 насныхны сэтгэл гутралд өртөх байдал 5.7 хувиас 12.7 хувь болтлоо өсжээ. Өнгөрсөн 2016 онд гэхэд АНУ-ын таван охин тутмын нэг нь сэтгэл гутралын асуудалтай байжээ. Мөн 10-14 насны охидын бие махбодоо гэмтээх үзэгдэл 2009-2015 оны хооронд гурав дахин нэмэгдэж, 15-19 насныхны амиа хорлолт 59 хувиар нэмэгдсэн байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих