
Архи, тамхи зэрэг эрүүл мэндэд хортой гэдэг нь хэдийн батлагдсан. Судлаачид олон нийтийн сүлжээ дээрх хорт зуршилтай нэгэн адилаар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхааруулж байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээг олон цагаар ашигласнаар нойрны асуудал, сэтгэл зүйн эрүүл мэндэл хүүхдүүдэд тэр тусмаа бага насныханд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Судалгааны үр дүнг “JAMA Health Forum”-ын үеэр танилцуулсан бөгөөд олон нийтийн сүлжээнд их цаг зарцуулснаар сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлж, нойргүйдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж анхаарал хандуулах цаг болсон гэдгийг илтгэж байна.
Судалгааны ахлах зохиолч Анна Груммон архи, тамхи нь хүмүүст сөргөөр нөлөөлдөг болохыг харуулсан шошготой бөгөөд энэ нь хүмүүсийн сонголтод нөлөөлдөг нь батлагдсан. Харин цахим хэрэглээнд ийм төрлийн шошго тавих боломжгүй. Гэхдээ тухайн цахим платформ руу нэвтрэхэд үзүүлж болох сөрөг нөлөөг нь харуулах цонх гарч ирдэг байдлаар шийдэж болох юм” гэжээ. Судлаачид 13-29 насны 1000 хүнд явуулсан судалгаагаар олон нийтийн сүлжээ нь эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг ойлгож эхэлсэн байна. Донтолтын сэрэмжлүүлэгээс бусад тохиолдолд сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн хор хөнөөлийн талаар анхааруулсан мессежүүд хамгийн сайн үр нөлөө үзүүлж байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу