
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхимын цуглараад байсан Капитолын байр руу АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн орж, үймээн дэгдээсэн. Үүнээс хойш хэдэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан хэдий ч мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй нас барсан байна. Түүнчлэн Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулжээ. Нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлсэн байна. Лхагва гарагт Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чаджээ. Эмх замбараагүй байдал үүсгэсэн дэмжигчдээ Трамп гэртээ харихыг уриалсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон гэж мэдэгдсээр байгаа аж.
Пентагон АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байгаа талаар “Fox News” мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийгмийн сүлжээний хаягийг 12 цагийн хугацаагаар түр хаасан гэдгээ “Twitter” компани лхагва гаргийн орой мэдээлсэн. Тэгвэл "Facebook" компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 24 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ.








Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу