
УИХ дахь ХҮН намын бүлэг эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил болон цаашдын бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийн талаар “AseanPlus News” мэдээлжээ. Тус сайт мэдээлэлдээ “ Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангахын тулд тус салбар цаг наргүй ажиллаж байгаагаа онцоллоо.
Тэрбээр засвар хийхээр төлөвлөсөн дулааны цахилгаан станцуудын 20 зуухнаас есөн зуухны засвар бүрэн дуусаж, үлдсэн 11 зуухны засварын ажил 35-85 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн засвар хийхээр төлөвлөсөн 12 турбогенераторын наймынх нь засвар бүрэн дуусаж, үлдсэн дөрвийнх нь гүйцэтгэл 85 хувьтай байна. Ерөнхийдөө эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил дунджаар 79 хувийн гүйцэтгэлтэй байна” хэмээн мэдээлсэн. Шинжээчдийн тооцооллоор ирэх онд цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 1,956 МВт-д хүрэх төлөвтэй байна.
Одоогоор суурилагдсан хүчин чадал 1,836 МВт байна. Оргил ачааллыг хангахын тулд дулааны цахилгаан станцуудаас 1,410 МВт, салхин цахилгаан станцаас 30 МВт, усан цахилгаан станцаас 5 МВт, эрчим хүч хуримтлуулах системээс 150 МВт-ыг тус тус нийлүүлэх юм. Үлдсэн хэрэгцээгээ өмнөд болон хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортлох замаар хангана. Энэ өвөл Монгол Улсад дулааны эрчим хүчний хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Дулааны цахилгаан станцууд хэт ачаалалтай, хүчин чадлаасаа давсан түвшинд ажиллаж байна. Тэд хүнд нөхцөлд ажиллаж, дулааны хэрэгцээг хангахад хүндрэлтэй тулгарч байна” гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу