
Их Британид коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул эмнэлгүүд өдөр бүр үдийн цайны цагаас амна “Ковид-19”-өөр халдварласан өвчтнөөр дүүрч байгаа талаар Үндэсний эрүүл мэнпийн төвийн тэргүүн Саймон Стивенс онцолжээ.
Тэрбээр Англи даяар 30 секунд тутамд өөр нэг өвчтөн коронавирусийн улмаас эмнэлэгт хандахаас өөр аргагүйд хүрч байна. Тиймээс үдийн цайны цагаас өмнө гэхэд эмнэлгүүд шинэ өвчтөнүүдээр дүүрч байна” гэжээ.
Коронавирусийн халдварын улмаас Англи энэ сарын 6-нд гурав дахь удаагаа хатуу хөл хорио тогтоосон. Лондон хотын дарга Садик Хан нийслэл хотын агентлагуудыг яаралтай горимд ажиллуулж, NHS-д өвчтнүүдийн урсгалд дарагдаж болзошгүйг анхааруулжээ. Үйлдвэрчний эвлэлийн GMB-ээс явуулсан судалгаагаар түргэн тусламжийн дөрвөн ажилтны гурав нь халуун цэг дээр ажиллаж байгааг онцолж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу