УЛС ТӨРОнцлох

Т.Доржханд: МУ-ын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах үүргээ зөрчсөн тохиолдолд ХҮН нам Зөв хүн электрот эвслийн зүгээс хариуцлага тооцохоо мэдэгдье

Хуваалцах:
Т.Доржханд: МУ-ын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах үүргээ зөрчсөн тохиолдолд ХҮН нам Зөв хүн электрот эвслийн зүгээс хариуцлага тооцохоо мэдэгдье

УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах саналыг дэмжлээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлсэн үг

Тэрбээр, "Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт шинэчлэлт авч ирэх салхийг хагаллаа гэж бодож байна. Урьд аль нэг улс төрийн хүчний захиалгаар жагсдаг байсан бол энэ удаа ард иргэд, залуус итгэл үнэмшлээрээ цуглалаа. Нийгмийн буруу тогтолцооны идээ бээр хагарч, дарга нарыг солих төдийд биш бүхэл бүтэн тогтолцоо, системээр нь солих шаардлагатайг харуулсан дохио боллоо.

Иргэд нь ажилгүй, орлогогүй, очсон эмнэлэг нь сэтгэлгүй, энэ нийгэм цаашаа хэр удаан тэсэх вэ? Халамжийн биш ажлын байрны бодлого явуулъя, нэг ажлын байрыг олон улсад 10000 ам.доллараар бүтээдэг ээ гэж миний бие жил тойрон ярьлаа. Хувийн хэвшил сэхээнд орлоо. Уржигдрын эмнэлэгт болсон шиг үйл явдал салбар бүрт бугшсан байгаа. Тиймээс бүхий л салбарт тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байна.

Өчигдөр болсон тайван жагсаал бол ХҮН намын үргэлж тунхагласаар ирсэн хатуу гишүүнчлэлгүй, хүчтэй үзэл санаанд суурилсан, иргэний ардчилсан нийгмийг байгуулах бодлого зөв болохыг баталж өглөө. Сонгогчдын үзэл бодол, дуу хоолойг нам гэдэг хашаанд хашиж, цементэлж өмчилдөггүйг баталж өгсөн залуусдаа баярлалаа!

МУ-ын Ерөнхий сайд “Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн” гэж тодорхой мэдэгдлээ.

Хэрэв энэ үйлдэл нь батлагдаж, МУ-ын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах үүргээ зөрчсөн тохиолдолд ХҮН нам Зөв хүн электрот эвслийн зүгээс хариуцлага тооцохоо мэдэгдье. ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан залуусын үнэт зүйлийг Таниас хамгаална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх