
УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. /2022.12.15/
Тэрбээр, "Ц.Элбэгдоржын үед хэн ийм гэрээнүүд хийдэг байсан юм. Сахал Эрдэнэбилэг биз дээ. Тэр үед Н.Алтанхуяг гэдэг хүн харагдах байдлаараа Ерөнхий сайд мөртлөө тэгээд Засгаа огцруулаад юу ч хийж чадахгүй. Аргаа ядахдаа Чингис бонд, Самурай бонд босгоод тэрийгээ идээд уусан үнэн биз дээ. Гэтэл том асуудлууд нь бүгд нууцад.
Дараа нь Х.Баттулга гэдэг хүн ерөнхийлөгч байхад Баясгалан гэдэг хүн очоод хамаг хулгайг нь хийсэн. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Яагаад энэ хүмүүсийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдахгүй, зарлагдахгүй байгаа юм. Энд байгаа эрх мэдэлгүй, шинээр сонгогдсон гишүүдээр туг тахиад, цаашаа АН-ын хэдэн гишүүнээр туг тахиад явбал энэ явахгүй.
Цаашдаа бид тогтолцоогоо өөрчилж байж. Бурхан нь гарч ирээд чөтгөр болдог биш тогтолцоог хийж байж хулгай зогсоно. Ийм учраас тогтолцоог өөрчлөх ёстой" гэв.




