МЭДЭЭНИЙГЭМОнцлох

Ц.Ганзориг: Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д оршин суудаг

Хуваалцах:
Ц.Ганзориг: Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д оршин суудаг

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах асуудлаар мэдээлэл өглөө.

Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: "Судалгаагаар гадаадаас нийтдээ 9,943 иргэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй байна. Гэхдээ ГХЯ-наас яаралтайгаар буюу ойрын хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй хүмүүсийг бүртгэхэд 2,700 орчим иргэн байна. УОК-оос өчигдөр ирэх сард нийтдээ 12-оос доошгүй удаа тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авах хуваарийг гаргасан.

Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн 50-60 хувь нь БНСУ-д оршин суудаг.

Тиймээс ирэх сард,

  • Сөүл рүү зургаа,
  • Токио руу гурав,
  • Европ руу хоёр,
  • Нур-Султан руу нэг удаагийн нислэг тус тус үйлдэхээр болсон.

Мөн дөрөвдүгээр сард ч 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирна. Удахгүй нислэгийн хуваарийг танилцуулна” гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих