ДЭЛХИЙДОнцлох

BTS-ийн фенүүдийн 50 гаруй хувь нь 18-аас доош насныхан

Хуваалцах:
BTS-ийн фенүүдийн 50 гаруй  хувь нь 18-аас доош насныхан

   19-р зууны Францын жүжгийн зохиолч Альфред де Муссет нэгэнтээ "Агуу уран бүтээлчдэд эх орон гэж байдаггүй" хэмээсэн байдаг. Сүүлийн үед Солонгосын BTS хамтлагийг сонсдог, дэмждэг залуусын тоо хурдацтай өсөж, тус хамтлагийг дэлхий даяараа мэдэх болсон билээ. BTS –ийг сонсдог 400 гаруй мянган фенүүдийнх дунд 2020 оны долдугаар сараас есдүгээр сарын хооронд судалгаа явуулжээ. Судалгааг 46 өөр хэлээр орчуулж, 100 гаруй улсыг хамруулсан байна. Судалгаанд оролцсон 400 гаруй мянган хүний 80 гаруй мянга нь Индонезийн иргэн байсан бол 10.6 хувь мексик, 8.4 хувь америк, 5.12 хувь нь перу, 4.5 хувь нь филиппин байжээ. Харин судалгаанд хамрагдсан фенүүдийн ердөө 3.7 хувь нь солонгосчууд байсан аж. Судалгааг голчлон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулсан тул судалгаанд оролцогчдын олонх нь залуус байжээ. BTS-ийн фенүүдийн 50.31 хувь нь 18-аас доош насныхан, 42.59 хувь нь 18-29 насныхан байв. Харин 30-40 насны 4.24 хувь байна. Хүйсийн хувьд 86.34 хувь (348.377) нь эмэгтэй бол ердөө 11.3 хувь нь эрэгтэй байжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих