
Саманта Женкинс гэх 19 настай охин 2011 оны нэгэн халуун өдөр гэнэт ухаан алджээ. Тэрбээр эмнэлэгт ухаангүй хоёр хоноод нас барсан байна. Эмнэлзүйн эмч нар түүнийг хордлого авсан гэж оношложээ. Түүний ээж Мария Морган охиныгоо хумсны будаг арилгагчаас хордсон байж магадгүй гэж таамаглаж байсан ч биенээс нь ямар ч хордохоор төрлийн зүйл илрээгүй байна. Гэвч охиныг амиа алдсанаас хойш сар гаруйн дараа түүнийг үхэлд хүргэсэн байж болзошгүйн нэг сэжүүр олджээ. Учир нь, Женкинсийн ээж Морган охиныхоо шургуулганаас ихээхэн хэмжээний бохьны цаас болон зажилсан бохь олжээ. Женкинс өдөрт хэчнээн бохь зажилж байсныг мэдэх боломжгүй байгаа юм. Тэрбээр мөн “Google”-ээс хэт их бохь зажлах нь аюултай эсэх талаар олонтаа хайсан нь ил болсон байна. Ингээд дөрвөн жилийн дараа Женкинсийн үхлийн шалтгаан бохь болох нь тогтоогджээ. Шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг таталт болон электролитийн хомсдолоос үүдсэн тархины гипоксийн улмаас амиа алдсан гэж үзсэн байна. Эмгэг судлалын эмч нар Женкиний биеэс бохинд агуулагддаг бодисууд илэржээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу