НИЙГЭМОнцлох

Орхон аймаг: Жирэмсэн эхчүүдийг цахимаар ажиллуулах үүргийг төрийн байгууллагуудад өглөө

Хуваалцах:
Орхон аймаг: Жирэмсэн эхчүүдийг цахимаар ажиллуулах үүргийг төрийн байгууллагуудад өглөө

Аймгийн Тамгын газрын дарга, Орхон аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү даваа гарагийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр төрийн байгууллагын удирдлагуудад жирэмсэн эхчүүдийг албан үүргээ гэрээсээ 100 хувь цахимаар гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг болгосон. 

      Улсын хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусын халдвараар өвдсөн тохиолдолд өвчний хүндрэл тэдний эрүүл мэнд амь насанд өндөр эрсдэл үүсгэж байгаа. Орхон аймагт өнөөдрийн байдлаар 23 жирэмсэн эх халдварт өртөөд байгаа юм. 

     Иймд 2021  оныг дуустал хугацаанд байгууллагынхаа 27 долоо хоног /5 сар/ - оос дээш жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ  албан үүргээ гүйцэтгэх боломжоор хангах тухай бичгийг төрийн байгууллагуудад хүргүүлж байна. 

Орхон аймаг: Жирэмсэн эхчүүдийг цахимаар ажиллуулах үүргийг төрийн байгууллагуудад өглөө


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх