
Засгийн газрын 43-р тогтоол буюу төсөв хяналтын талаар авах арга хэмжээний тогтоолын асуудлаар МҮЭХ мэдээлж байна.
МҮЭ-ын холбооны хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа:
“Энэхүү тогтоолыг төсөв зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлс орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх, орон тоо чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашигтай уялдуулах, шагнал урамшуулал, бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар хоёрдугаар сарын 17-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү тогтоолыг захиргааны албан тушаалтнуудад хамааралтай тогтоол гэж гаргасан боловч өнөөдөр төрийн үйлчилгээний үйл ажиллагааг гүйцэтгэдэг ажилчдад сөрөг үр дагавар бий болгож байна гэж үзэн МҮЭХ эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, бензин шатахууны үнэ өсөлт хэрээс хэтэрч байгаа учир энд чиглэсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг хадгалах чиглэлээр Засгийн газар дорвитой арга хэмжээ авахыг санал болгож байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгаалалд дэмжлэг үзүүлэх шаардлагатай” хэмээв.
Авто замчдын ҮЭ дарга Б.Цэрэнпүрэв: “Авто замын салбарын нийт ААН байгууллагын 10 хувь төрийн өмчийн компани, үлдсэн хувь нь хувийн хэвшлийн компаниуд ажилладаг. Цалингаа нэмүүлэхгүй боломжоороо ажиллая гэхэд танаад, хэмнэ гэдэг нь үнэхээр зохисгүй байна. Авто замын ҮЭ-ийн хорооноос санхүүжилт мөнгөө өгдөг болоод, Хятад компаниудыг ажилуулхаа болиод өөрсдөө ажлаа хийдэг бол. Сүүлийн үед Монгол улсын засгийн газар тэр дундаа төрийн өмчийн хороо зам тээврийн яам ажлаа хийхээ больсон. Хятад компаниар дүүрч Монголын үндэсний компаниуд ажилгүй болсон” гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу