НИЙГЭМОнцлох

З.Цогтгэрэл: Багш нар ажил хаялт хийж нийгэмд хүндрэл үүсгэх замаар бус зөвшилцлийн аргаар шийдэх боломжтой

Хуваалцах:
З.Цогтгэрэл: Багш нар ажил хаялт хийж нийгэмд хүндрэл үүсгэх замаар бус зөвшилцлийн аргаар шийдэх боломжтой

"Багш нарын ажил хаялт"-ыг Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа биш, хамааралгүй асуудал талаар мэдээллэв. 

Аравдугаар сарын 5-нд  болох Дэлхийн багш нарын өдрөөр багшийн цалин 1000 ам.долларт хүргэе шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаа багш нар мэдээллээд байсан. 

Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл: “Нэгдүгээрт энэ ажил хаялтын мэдэгдэл бол манай Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоотой хамаагүй асуудал. Энэхүү ажил хаялтыг Багш нарын ҮЭ-ийн холбоо гэх нэрийн дор хоёр хүн зохион байгуулж, бусдыг хууль бус зүйлд уриалж, нийгэмд төөрөгдөл үүсгэж байгаа нь харамсалтай байна.

Ажил хаялтыг хэн дуртай нь мэдэгдээд хийдэггүй. Үүнийг ажилчид өөрсдөө хуралдаж шийдэж зохион байгуулдаг. Одоогоор багш нар 1,273,000, туслах багш 1,100,000 төгрөгийн дундаж цалин авч байна. 2023 онд төсвийн тодотголоор цалин хөлсийг 20 гаруй хувь нэмэгдүүлсэн. Ирэх 2024 онд цалин хөлсийг 50-иас дээш хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн байна. Энэ асуудлыг заавал ажил хаялт хийж нийгэмд хүндрэл үүсгэх замаар бус гэрээ хэлэлцээрийн хүрээнд зөвшилцлийн аргаар шийдэх боломжтой. МҮЭ-ийн холбоо энэ чиглэлд оны эхнээс шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байна” хэмээв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх