
Лондонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байсан хятад жагсагчидтай Хонконгийн хэсэг иргэд мөргөлджээ. Лондон хотын хятад хороололд болж байсан жагсаалын үеэр Хонконгийн хэсэг цагаачид ирж, тэдний эсрэг жагсаал зохион байгуулсан аж. Хонконгийн талаас мэдээлснээр тэд азиудын эсрэг үзэн ядалтыг зогсоох уриалгыг дэмжиж байгаа ч Хятадад газар авч буй ялгаварлан гадуурхалтыг эхлээд зогсоохыг хүсэж байгаа аж. БНХАУ Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсны дараа Их Британи хонконгчуудад үүд хаалгаа нээсэн. Хонконг нь хуучин Британийн колони байсан бөгөөд 1997 онд Хятадад шилжүүлсэн. Энэ үед Хятад Британийн хийсэн гэрээний дагуу, Нэг улс хоёр систем гэсэн зарчмаар, хонконгчууд хятадуудаас илүү үг хэлэх, үзэд бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байдаг. 1984 онд баталсан энэхүү гэрээ нь 2047 оныг хүртэл үргэлжлэх юм. Гэсэн ч өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар, хонконгчуудад шинэ хяналт тогтоож, энэ гэрээ нь аюулд өртөөд байгаа гэж Британи үзэж байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу