
Би үлдэх үү, явах уу" Энэ бол Хонконгийн олон залуусын өмнө Хятадын эрхшээлд орсноос хойш 25 жилийн дараа тулгарч буй бэрхшээл. 1997 онд БНХАУ-д шилжүүлэн өгөх үеэр Бээжин хуучин Их Британийн колони байсан тус оронд 50 жилийн бие даасан засаглал, Коммунист намын удирддаг эх газрын Хятадад байхгүй иргэний болон улс төрийн эрхийг амласан. Гэвч Бээжингийн 2020 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонконгийн ард түмний амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилсөн юм. Эрх чөлөөгүй болж байгаатай холбогдуулан Хонконгийн залуучуудын 60 орчим хувь нь 2021 онд цагаачлах хүсэлтэй байгаа нь Хонконгийн Хятадын их сургуулийн судалгаагаар тогтоогджээ. Хонгконгийн залуучууд ахмад настнуудаас илүү улс төрд идэвхтэй оролцдог бөгөөд 2019 онд явуулсан судалгаагаар 18-29 насны хүмүүсийн 87 хувь нь ардчиллын төлөөх жагсаалыг дэмжиж, 63 хувь нь биечлэн оролцсон гэж хариулжээ. 1997 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн хүмүүс Их Британийн паспорт авах эрхтэй бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс Их Британид оршин суух боломжийг олгосон боловч залуус цагаачлахын тулд ажил болон суралцах сургуулиа олох ёстой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу