СПОРТОнцлох

Парисын Гранд сламд МУ-ын баг тамирчид медалийн чансаагаар 2-т бичигдэж байна

Хуваалцах:
Парисын Гранд сламд МУ-ын баг тамирчид медалийн чансаагаар 2-т бичигдэж байна

Парисын Их дуулгын тэмцээний эхний өдөр /2022.02.05/ Монголын жудочид 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж энэ удаагийн тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ шалгаруулсан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү аваргын төлөөх барилдааны нэмэлт цагт БНСУ-ын жүдоч Ан Баул-ыг цэвэр ялж алтан медаль хүртэж Парисын Их дуулгын аварга боллоо.

Парисын Гранд сламд МУ-ын баг тамирчид медалийн чансаагаар 2-т бичигдэж байна

Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдоч Цэнд-Очирын Цогтбаатар Узбекистаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн.

Парисын Гранд сламд МУ-ын баг тамирчид медалийн чансаагаар 2-т бичигдэж байна


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих