СПОРТОнцлох

Жүдо бөхийн Токиогийн их дуулга эхэллээ

Хуваалцах:
Жүдо бөхийн Токиогийн их дуулга эхэллээ

   Жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээн эхэллээ. Манай улсаас эхний өдөр дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн болон залуу тамирчин Л.Сэргэлэн нарын гурван тамирчин хүч үзнэ. Их дуулгын тэмцээний хэсгийн барилдаан үргэлжилж байна.

      Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн эхний тойрог дэлхийн аварга Ц.Цогтбаатар, Киргизстаны бөх Чингисхан Сагяналиевийг  дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч яллаа.  Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн гарт нь өчих мэхээр ялалт авсан байна. Дараагийн тойрогт Ц.Цогтбаатар Солонгосыг ялвал Японы бөхтэй барилдана. Харин Л.Энхрийлэн Японы бөхийг ялвал дараагийн тойрогт мөн л японы бөхтэй барилдах болно.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих