Хурдан морины уралдаан зохион байгуулахгүйг анхаарууллаа

Хуваалцах:
Хурдан морины уралдаан зохион байгуулахгүйг анхаарууллаа

Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зөрчил гардаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүлжээ. Уг албан тоотод “…өөрийн харьяа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах”-ыг анхааруулав.

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын 1-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 05 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж заасан.

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэгд тооцогддог. Мөн Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан юм.

Хурдан морины уралдаан зохион байгуулахгүйг анхаарууллаа

Эх сурвалж: МХЕГ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих