
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн хурдан морины уралдааны зам бартаатай байснаас үүдэж, найман хүүхэд мориноос унасан үйл явдал өчигдөр буюу долоодугаар сарын 22-нд болсон билээ. Бид энэхүү асуудлаар Увс аймгийн Засаг дарга С.Батжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Өчигдөр манай Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадам эхэлсэн. Өнөөдөр үргэлжилж байна. Сумын баяр наадам зохион байгуулах комисс, түүний хурдан морины салбар хорооны нөхдүүдийн хариуцлагагүй байдлаас болж ийм асуудал үүссэн байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас 100 жилийн ой хийж байгаа бүх сумдууд дээр очиж ажиллаж байгаа.
Урьдчилсан мэдээллээр найман хүүхэд мориноосоо унасан. Хүүхдийн байгууллага тус хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Одоогоор бэртэж, гэмтсэн ноцтой асуудал үүсээгүй. Гэхдээ ноцтой асуудал үүсээгүй гэж үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй. Хариуцлага тооцно.
Ер нь бол ийм бартаатай замын саад, бартааг нь арилгах ёстой. Эрсдэлгүй болгох ёстой. Тухайн сумын удирдлагууд аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй. Энэ үүднээсээ очиж ажилласан хүмүүс илтгэх хуудсаа над руу оруулж ирэх гэж байна. Сумын наадам нь өнөөдөр дуусах тул маргааш Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргалыг дуудчихсан байна. Хариуцлагын асуудал яригдана аа" хэмээлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Dr Aditya 2025-09-18 12:19:33
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD