ДЭЛХИЙДОнцлох

Украины нэг сая хүн эх орноосоо дүрвэжээ

Хуваалцах:
Украины нэг сая хүн эх орноосоо дүрвэжээ

   НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр, ОХУ Украинд түрэмгийлснээс хойш нэг сая гаруй хүн Украиныг орхин гарсан тухай мэдээлжээ. Нэг сая гэдэг Украины хүн амын хоёр орчим хувь юм. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг дөрвөн сая хүртэлх хүн Украиныг орхин гарч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди твиттер хуудастаа “Бид долоохон хоногийн дотор Украинаас нэг сая гаруй дүрвэгч хөрш орнууд руу дүрвэсний гэрч боллоо” гэж бичжээ. 2011 онд иргэний дайн дэгдсэн Сириэс 5.6 сая гаруй хүн дүрвээд байгаа юм. Гэвч 2013 оны эхээр дүрвэгсэд Сирийг хурдацтайгаар орхисон ч нэг сая хүн дүрвэхэд гурав орчим сарын хугацаа зарцуулсан байдаг. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн төлөөлөгч Шабиа Мантоо "Ийм хурдаар Украинаас гадагш урсах урсгал үргэлжилсээр байвал энэ зууны хамгийн том дүрвэгсдийн хямралын эх үүсвэр болж магадгүй” гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих