ДЭЛХИЙДОнцлох

Сирийн хөлсний цэргүүд Украинд цэргийн ажиллагаа явуулна

Хуваалцах:
Сирийн хөлсний цэргүүд Украинд цэргийн ажиллагаа явуулна

    Хотын нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах чадвартай Сирийн дайчдыг Украин руу илгээхээр ОХУ элсүүлж эхэлсэн тухай “Wall Street Journal” мэдээлжээ. Гэхдээ Сири улсаас чухам хичнээн хөлсний дайчин илгээхээр төлөвлөж байгаа талаарх тодорхой мэдээлэл алга. Харин нөгөө талаас, Арабын хэвлэлүүд Сирийн олон дайчин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Украины талд сайн дураар тулалдах уриалгыг хүлээн авсан гэж мэдээлээд буй. "Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш сиричүүдийн нэг хэсэг нь цэргийн ажиллагааг дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байгаа бол үлдсэн хэсэг нь төвийг сахисан байр суурьтай байгаа" гэж төрийн бус байгууллага мэдээлжээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих