СПОРТОнцлох

Реал Мадрид Европын ноён оргилд гарсан хэвээр үлдлээ

Хуваалцах:
Реал Мадрид Европын ноён оргилд гарсан хэвээр үлдлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, хамгийн том УЕФА Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын финалын тоглолт урд шөнө Францын нийслэл Парис хотноо боллоо.

Энэ жил финалд аваргаа хамгаалагч  Английн алдарт “Ливерпүүл” болон Реал Мадрид клубүүд шалгарч үлдээд байсан. “Реал Мадрид” хасагдах шат бүрт аварга авах багаар нэрлэгдэж байсан топ багтай тулж, гайхамшиг бүтээсээр гарч ирсэн. Харин “Ливерпүүл” энэ улиралд Аваргуудын лигт зогсоогдошгүй мэт тоглосоор финалд хүрсэн билээ.

Реал Мадрид Европын ноён оргилд гарсан хэвээр үлдлээ

Гэвч аваргын төлөө Испанийн “Реал Мадрид” өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж,  Аваргуудын лигт 14 түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүллээ. Тоглолтын цорын ганц гоолыг 59 дэх минутанд Винисиус Жуниор оруулж багаа ялалтанд хөтөлсөн юм. Улирлын турш гайхамшиг бүтээсэн  “Реал” ийнхүү Европын ноён оргилд гарсан хэвээр үлдлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих